Логик хөтөлбөр
Логик хөтөлбөрийг нийгэмд, ялангуяа ЕБС-ийн дунд ба ахлах ангийн сурагчдад хүргэх шаардлага, нийгмийн хэрэгцээ үүсээд байна. Энэхүү сургалт нь ЕБС-ийн сурагчдад Логик ба Ухаан сорихуй хичээлийг заах багшид зориулсан.
Хичээлийн нэр: "Логик ба Ухаан сорихуй" хичээл заах эрх олгох сургалт
Багц цаг: Нийт 10 цаг /1 цаг нь 40 минут/
Хичээлийн зорилго:
Логикийн үндсэн ойлголтууд, зөв эргэцүүлэн бодох аргууд болон зарчмуудтай танилцаж, дасгал даалгавар гүйцэтгэх замаар цэгцтэй сэтгэн бодохын ач холбогдлыг ойлгуулах.
Хичээлээр эзэмшүүлэх мэдлэг:
ЕБС-ийн багш, боловсролын ажилтнуудад логиктой бодох алхам болон аргачлалуудыг практик жишээн дээр танилцуулж ажлын орчин дахь харилцаанд логиктой хандах өөрчлөлт, хандлагын талаар болон логикийн тухай мэдлэг эзэмшүүлнэ.
Хичээлээр олгох чадвар:
Хүмүүст санаа бодлоо логиктой ойлгомжтой илэрхийлэх, танилцуулахдаа логиктой хандах, Логиктой бодож сэтгэхийг сурагчдад зааж сургах хэрэгцээг ойлгох, зааж сургах итгэл төрүүлэх, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй зөв эргэцүүлэл хийх үндэслэл дүгнэлттэй хандаж чаддаг болох, логик алдааг таниж зайлсхийх эрмэлзлэлтэй болох гэх мэт.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, ХАМРАХ ХҮРЭЭ
Сэдэв 1. Ажлын байр болон ЕБС-д логик яагаад хэрэгтэй вэ? /1 цаг/
Сэдэв 2. Зөв эргэцүүлэл хийж сурах /4 цаг/
2.1 Дедукц
2.1а Хэллэг түүний төрөл
2.1б Логик аргументийн тухай ойлголт
2.1в Силлогизмийн тухай
2.1г Шууд оюун дүгнэлт
2.2 Индукц /2 цаг/
2.2а Абдукц
2.2б Аналоги
2.2в Индукц
Сэдэв 3. Логик алдаа /3 цаг/
3.1а Логик алдааний тухай ойлголт
Суралцагчдад тавигдах шаардлага:
Цаашид үргэлжлүүлэн судлах боломж
Уг хичээлээр эзэмшсэн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2024 онд хэвлэгдэн гарсан “Логик” (зөв эргэцүүлж цэгцтэй сэтгэн бодох суурь чадварууд) номыг судлаж болно.
Мөн сурагчдад зааж дугуйлан хичээллүүлэх багш нар “Логик ба ухаан сорихуй” I ба II түвшний сурах бичиг, багшийн номыг судлаж логиктой сэтгэх ур чадварыг гүнзгийрүүлэн судлах боломжтой.
"Логик ба Ухаан сорихуй" хичээлийг заах эрхийн цахим сургалтад тавтай морил. Сургалтад хамрагдахын тулд доорх алхмын дагуу бүртгүүлнэ үү.
Алхам 1: Та өөрийн байнга ашигладаг E-mail хаягаараа бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй бол сургалт идэвхжих боломжгүй.
Алхам 2: Бүртгүүлсний дараа Хаан банкны 5111421676 тоот дансанд 35.000 төгрөгийн төлбөрөө төлнө. Гүйлгээний утга дээр та БҮРТГҮҮЛСЭН ИМЭЙЛ ХАЯГ, НЭР, УТАСНЫ ДУГААРАА заавал бичихийг анхаарна уу. Учир нь бид таны төлбөр төлсөн баримтыг эдгээр мэдээллийн дагуу шүүж бүртгэлийг баталгаажуулна.
Алхам 3: Төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын 2 өдрийн дотор таны сургалт баталгаажна.
Алхам 4: Сургалт баталгаажсанаас хойш 14 хоногийн дотор сургалтын агуулгыг судалж дуусгах шаардлагатай. Сургалтын агуулгыг судалж дуусгаад шалгалтаа өгнө. Шалгалтад 70 хувиас дээш үнэлэгдсэн тохиолдолд сургагч багшийн сертификат авах эрхтэй болно. Шалгалтыг нийт 3 удаа өгөх боломжтой.
Алхам 5: Шалгалтдаа тэнцсэн бол сэтгэл ханамжийн судалгааг бүрэн гүйцэт бөглөж илгээсний дараа Таны сертификат гарч ирнэ.
Доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Сургалтын товч танилцуулга
Яагаад логик нь ажлын байр болон ЕБС-д хэрэгцээтэй вэ? талаар анхдагч ойлголт авах видео хичээл
Яагаад логик нь ажлын байр болон ЕБС-д хэрэгцээтэй вэ? сэдвийн унших материал.
Нэгдүгээр бүлгийн сорил
Хэллэгийн тухай видео хичээл.
Хэллэг сэдвийн унших материал
Хэллэг сэдвийн сорил
Аргументийн тухай ойлголт видео хичээл.
Аргументийн тухай ойлголт видео хичээл хоёрдугаар хэсэг
Аргумент сэдвийн унших материал
Аргумент сэдвийн сорил
Силлогизмийн тухай видео хичээл.
Таамаглалт силлогзмийн тухай видео хичээл.
Силлогизм сэдвийн сорил
Оюун дүгнэлтийн тухай видео хичээл
Оюун дүгнэлт сэдвийн унших материал
Оюун дүгнэлт сэдвийн сорил
Индукцийн аргаар хэрхэн эргэцүүлэл хийдэг тухай видео хичээл.
Аналоги аргументыг үүсгэж буй мөн түүнийг үнэлэх 5 дүрмийн талаар видео хичээл.
Хамгийн сайн тайлбартай аргументын тухай видео хичээл.
Индукци сэдвийн сорил
Логик алдаа болон Салаа утгын алдааны тухай видео хичээл
Хэлбэрийн алдааны төрлүүдийн тухай видео хичээл
Хамаарлын алдаа ба түүний төрлүүдийн талаарх видео хичээл
Логик алдаа бүлгийн унших материал
Логик алдаа бүлгийн сорил